Monday, November 28, 2011

7-р анги

7-р ангийн математикийн хичээлээр таны эзэмших чадварууд:

  • Анхны ба зохиомол тоог таних, хуваагдагч, хуваагч, ноогдворыг олох
  • Тоог анхны тоон үржигдэхүүнд задлах, ХИЕХ,ХБЕХ зэрэг нэр томъёог ойлгох, хэрэглэх
  • Энгийн бутархайг дүрслэх, унших,бичих, бутархайг жиших, хэрэглэх, нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдэл гүйцэтгэх, аравтын бутархайг энгийн бутархайд, энгийн бутархайг аравтын бутархайд шилжүүлэх
  • Пропорц зохиож бичих, шууд ба урвуу пропорционал хамаарлын чанрыг асуудал шийдвэрлэхэд хэрэглэх
  • Рационал тоо, түүнийг тоон шулуун дээр дүрслэх, нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлүүдийг гүйцэтгэх
  • Үсэгт илэрхийлэл бодох, хаалт нээх, төсөөтэй гишүүдийг эмхэтгэх,ерөнхий үржигдэхүүн гаргах, тэгшитгэл бодох
  • Өгүүлбэртэй бодлогыг тэгшитгэл зохиож бодох
  • Зэрэг түүний чанруудыг ашиглан адилтгал хувиргалт хийх
  • Нэгж хоорондын хамаарлыг ашиглаж сурах, тэгш өнцөгт параллелепипед, кубын бүтэн гадаргуу, эзлэхүүнийг олох, тойргийн урт, дугуйн талбай олох, тэдгээртэй холбоотой асуудал шийдвэрлэх
  • ТӨКС-д цэг тэмдэглэх, цэгийн координатыг олох, төвийн болон тэнхлэгийн тэгш хэмээр хувиргах
  • Ажиглалт, туршилтын дүнг хүснэгтээр бүртгэх, модны схем хэрэглэн юмсын тоог олох

Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
  • Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
  • 6-7-р ангийн сургалтын материалын энгийн бутархай, рационал тоо, өгүүлбэртэй бодлого бодож бие даалт хийж үзүүлэх
  • Тэгш өнцөгт параллелепипед, куб биет хийх
  • Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож бяцхан ном хийх

0 comments:

Post a Comment

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites