7-р ангийн математикийн хичээлээр таны эзэмших чадварууд:
Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
- Анхны ба зохиомол тоог таних, хуваагдагч, хуваагч, ноогдворыг олох
- Тоог анхны тоон үржигдэхүүнд задлах, ХИЕХ,ХБЕХ зэрэг нэр томъёог ойлгох, хэрэглэх
- Энгийн бутархайг дүрслэх, унших,бичих, бутархайг жиших, хэрэглэх, нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдэл гүйцэтгэх, аравтын бутархайг энгийн бутархайд, энгийн бутархайг аравтын бутархайд шилжүүлэх
- Пропорц зохиож бичих, шууд ба урвуу пропорционал хамаарлын чанрыг асуудал шийдвэрлэхэд хэрэглэх
- Рационал тоо, түүнийг тоон шулуун дээр дүрслэх, нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлүүдийг гүйцэтгэх
- Үсэгт илэрхийлэл бодох, хаалт нээх, төсөөтэй гишүүдийг эмхэтгэх,ерөнхий үржигдэхүүн гаргах, тэгшитгэл бодох
- Өгүүлбэртэй бодлогыг тэгшитгэл зохиож бодох
- Зэрэг түүний чанруудыг ашиглан адилтгал хувиргалт хийх
- Нэгж хоорондын хамаарлыг ашиглаж сурах, тэгш өнцөгт параллелепипед, кубын бүтэн гадаргуу, эзлэхүүнийг олох, тойргийн урт, дугуйн талбай олох, тэдгээртэй холбоотой асуудал шийдвэрлэх
- ТӨКС-д цэг тэмдэглэх, цэгийн координатыг олох, төвийн болон тэнхлэгийн тэгш хэмээр хувиргах
- Ажиглалт, туршилтын дүнг хүснэгтээр бүртгэх, модны схем хэрэглэн юмсын тоог олох
Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
- Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
- 6-7-р ангийн сургалтын материалын энгийн бутархай, рационал тоо, өгүүлбэртэй бодлого бодож бие даалт хийж үзүүлэх
- Тэгш өнцөгт параллелепипед, куб биет хийх
- Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож бяцхан ном хийх










